09/26/2026 | Press release | Distributed by Public on 09/25/2026 20:56
Соёлын ажилтны 33 дахь өдөр-ийг тохиолдуулан "Соёл урлаг - бидний амьдралд" уриан дор зохион байгуулж буй "Мэргэжил сурталчлах 5 хоногийн аян"-ы хүрээнд Соёлын төвийн Номын сангаас "Нууцын эрэлд" танин мэдэхүй, соёлын боловсролын хөтөлбөрийг зохион байгууллаа.
Тус хөтөлбөрт Б.Алтаннавч багштай 5В ангийн суралцагчид идэвхтэй оролцож, номын сангийн орчин, үйлчилгээтэй танилцан, номтой нөхөрлөхийн ач холбогдол, номын санчийн мэргэжлийн онцлог, өдөр тутмын үйл ажиллагааны талаар мэдлэг, ойлголттой боллоо.
Хөтөлбөрийн хүрээнд хэрэгжүүлсэн "Бяцхан номын санч" үйл ажиллагаагаар суралцагчид номын санчийн үүргийг биечлэн туршин:
Номын бүртгэл хөтлөх
Уншигчийн карт нээх
Ном олгох, буцаан хүлээн авах, бүртгэл хийх
Номыг ангиллын дагуу зөв байрлуулах
зэрэг номын сангийн өдөр тутмын үйл ажиллагаанд оролцож, мэргэжлийн онцлогийг танин мэдэхийн зэрэгцээ багаар ажиллах, хариуцлага хүлээх, ном хэвлэлийн материалыг зөв зохистой ашиглах дадал эзэмшлээ.
Энэхүү хөтөлбөр нь суралцагчдад номын сангийн үйл ажиллагааг танин мэдүүлэх, ном унших соёлыг төлөвшүүлэх, номын санчийн мэргэжлийн онцлогийг сурталчлан таниулах ач холбогдолтой үйл ажиллагаа боллоо.