02/24/2026 | Press release | Distributed by Public on 02/24/2026 02:02
Шорт трекийн тэшүүрийн өсвөр үе, залуучууд, насанд хүрэгчдийн Улсын аварга шалгаруулах 2026 оны тэмцээн 2026 оны 02 дугаар сарын 13-15-ны өдрүүдэд Хандгайтад амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө. Тус тэмцээнд нийслэлийн 3 дүүрэг, орон нутгийн 6 аймгийн нийт 160 тамирчин оролцсон бөгөөд Төв аймгийн тэшүүрийн шигшээ багийн тамирчид амжилттай оролцож, дараах медалийг хүртлээ.
• М.Гэгээнжаргал (7-8 нас) - 1 алт
• О.Хангай (7-8 нас) - 1 хүрэл
• Б.Ариунжаргал (9-10 нас) - 1 хүрэл
• Ү.Нандин-Эрдэнэ (15-16 нас) - 3 хүрэл
• Б.Батцагаан (15-16 нас) - 2 алт, 1 хүрэл
• М.Сувд-Эрдэнэ (17-18 нас) - 1 хүрэл
• Э.Танхил (17-18 нас) - 4 мөнгө Буухиа төрөлд:
• Ц.Удвалсарнай (13-14 нас) - 1 алт
• Б.Амин-Эрдэнэ (13-14 нас) - 1 алт
• Ү.Нандин-Эрдэнэ (15-16 нас) - 3 хүрэл медаль тус тус хүртсэн амжилтыг үзүүллээ.