09/18/2026 | Press release | Distributed by Public on 09/17/2026 18:49
Уулзалтын эхэнд сайд Ж.Алдаржавхлан ОХУ-ын Бүгд Найрамдах Халимаг Улсын Соёл, аялал жуулчлалын сайдаар томилогдсон Бембеев Евгений Владимировичт баяр хүргэж, шинэ албан үүрэгт нь амжилт хүсэв.
Талууд Монгол Улс болон ОХУ-ын Бүгд Найрамдах Халимаг Улсын ард түмнийг түүх, хэл, бичиг, уламжлал, нүүдлийн соёлын нийтлэг өв холбодог болохыг онцолж, энэхүү өвийг хадгалан хамгаалах, судлах, залуу үед өвлүүлэн уламжлуулах чиглэлээр хамтран ажиллах боломжийн талаар санал солилцов.
Түүнчлэн, соёл, спортын байгууллагуудын шууд харилцааг хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлж, оюутан, залуучуудын солилцооны хөтөлбөр хэрэгжүүлэх боломжийг судлах талаар санал нэгдлээ.