08/03/2026 | Press release | Distributed by Public on 08/02/2026 21:17
Хур тунадас: 3-нд ихэнх нутгаар, 4, 7-нд нутгийн хойд, Хангайн уулархаг нутгаар, 6, 11-нд зарим газраар, 8-нд төв болон Хангайн уулархаг нутгаар, 9, 10-нд нутгийн хойд, төв, Хангайн уулархаг нутгаар дуу цахилгаантай аадар бороо, бороо орно. Бусад хугацаанд бороо орохгүй.
Салхи: Ихэнх хугацаанд секундэд 5-10 метр, зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ.
Агаарын температур: 5, 6, 8-нд ихэнх нутгаар халж Хангайн уулархаг нутгаар шөнөдөө +10...+15 градус, өдөртөө +23...+28 градус дулаан, говь талын нутгаар шөнөдөө +17...+22 градус, өдөртөө +31...+36 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө +13..+18 градус, өдөртөө +27…+32 градус дулаан байна.