Ministry of Foreign Affairs of Mongolia

02/02/2026 | Press release | Distributed by Public on 02/02/2026 21:56

👧🧒The revised Child Protection Law came into effect on September 1, 2024.

Хүүхэд хамгааллын тухай хуулийн шинэчилсэн найруулга 2024 оны 9 дүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхэлсэн. Тус хуулийн дагуу хуулийн этгээд, байгууллага бүр Хүүхэд хамгааллын бодлого баталж, хэрэгжилтийг хангахаар тусгасан. Хүүхэд хамгааллын тухай хуулийг дагалдаж, Төрийн болон орон нутгийн өмчөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуульд нэмэлт орж, тендерт оролцогч байгууллагад дээрх шаардлагыг нэмж тавих болсон. ⚖️Тус хуулийн 7.1.10 Хүүхэд хамгааллын тухай хуулийн 30.4 т заасан Хүүхэд хамгааллын бодлого батлаагүй хуулийн этгээдийг тендерт оролцогчийн ерөнхий шаардлага хангаагүйд тооцно гэж заасан. ✅Иймд төрийн болон, орон нутгийн аливаа тендерт оролцогч байгууллага нь Хүүхэд хамгааллын бодлого баталж, хэрэгжилтийг хангах шаардлагатай юм. Эх сурвалж: Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам

Ministry of Foreign Affairs of Mongolia published this content on February 02, 2026, and is solely responsible for the information contained herein. Distributed via Public Technologies (PUBT), unedited and unaltered, on February 03, 2026 at 03:56 UTC. If you believe the information included in the content is inaccurate or outdated and requires editing or removal, please contact us at [email protected]