Ministry of Foreign Affairs of Mongolia

11/17/2025 | Press release | Distributed by Public on 11/17/2025 22:11

Хяналт шалгалтын ажлыг зохион байгууллаа

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хяналлтын чиг үүргийн хүрээнд Орон нутгийн хөгжлийн сангийн санхүүжилтээр хэрэгжих хөрөнгө оруулалт, хөтөлбөр, төсөл арга хэмжээний төсөв зориулалтын дагуу зарцуулагдсан байдал, батлагдсан ажлын даалгавар нь стандарт, шаардлага хангасан байдал, ажлын даалгаврын дагуу хийж гүйцэтгэсэн ажлыг хүлээж авсан байдалд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийж ✅Шууд худалдан авалтаар хийгдэх ажлын гүйцэтгэгчийн сонгон шалгаруулалтад анхаарах ✅Ажлын даалгаварыг стандарт, шаардлагад нийцүүлж боловсруулах ✅Ажлын даалгаврын дагуу хийгдээгүй ажлыг хүлээн авахгүй байх ✅Хөрөнгө оруулалтын үр ашгийг нэмэгдүүлэх зэрэг арга хэмжээ авч, алдаа дутагдлыг арилгаж ажиллах тухай зөвлөмжийг сумын Засаг даргад хүргүүллээ. Тус ажлын хэсэгт Цагаанбулан багаас сонгогдсон төлөөлөгч Б.Гурвандаваа, Баянбулаг багаас сонгогдсон төлөөлөгч Ц.Энхтуяа, Н.Батболд, Баянхошуу багаас сонгогдсон төлөөлөгч Э.Болдбаатар нар ажиллалаа.

Ministry of Foreign Affairs of Mongolia published this content on November 17, 2025, and is solely responsible for the information contained herein. Distributed via Public Technologies (PUBT), unedited and unaltered, on November 18, 2025 at 04:11 UTC. If you believe the information included in the content is inaccurate or outdated and requires editing or removal, please contact us at [email protected]