Ministry of Foreign Affairs of Mongolia

08/10/2025 | Press release | Distributed by Public on 08/11/2025 00:44

Mongolian Customs will work with the customs and tariff departments of the country to resolve the difficulties faced in uniformly classifying information and communication[...]

ГЕГ-ын дэд дарга Г.Энхтайван БНСУ-ын Эдийн засаг, сангийн яамны Гааль, тарифын газрын дарга ноён Чой Жэ Янг (Jae Young CHOI), тус газрын Аж үйлдвэрийн хэлтсийн мэргэжилтэн хатагтай Ким Сери, БНСУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны Эдийн засгийн зөвлөх хатагтай Юүн Жи Хён (Jihyeon YOON), мөн хувийн хэвшлийн төлөөллийг энэ сарын 08-ний өдөр хүлээн авч уулзлаа.

Уулзалтаар БНСУ-д үйлдвэрлэгдэж буй мэдээлэл, харилцаа холбооны технологийн бараа бүтээгдэхүүний тарифын ялгаа, нарийн нийлмэл бүтэцтэй бүтээгдэхүүний "Барааг тодорхойлох, кодлох уялдуулсан системийн тухай" мөн Олон улсын конвенцын Ерөнхий тайлбар дүрмийн дагуу үнэн зөв, нэгдмэл байдлаар ангилахад тулгарч буй хүндрэлүүдийн талаар санал солилцлоо.

Монголын гаалийн төлөөлөл барааг үнэн зөв тодорхойлж, нэг мөр, нэгдсэн байдлаар ангилан, конвенцын хэрэгжилтийг хангах нь гадаад худалдааг хөнгөвчлөх гол зорилт гэдгийг онцлоо. Мөн их өгөгдөл, хиймэл оюун ухаанд суурилсан ангиллын аргачлал нэвтрүүлэх, хүний нөөцийн чадавхыг бэхжүүлэх чиглэлээр талууд хамтын ажиллагаагаа өргөжүүлэх талаар ярилцлаа. Уулзалтын төгсгөлд ноён Чой Жэ Янг хоёр орны гаалийн байгууллагын найрсаг харилцаа, идэвхтэй хамтын ажиллагаа цаашид улам өргөжин хөгжихөд итгэлтэй байгаагаа илэрхийлсэн байна.

Ministry of Foreign Affairs of Mongolia published this content on August 10, 2025, and is solely responsible for the information contained herein. Distributed via Public Technologies (PUBT), unedited and unaltered, on August 11, 2025 at 06:44 UTC. If you believe the information included in the content is inaccurate or outdated and requires editing or removal, please contact us at [email protected]