Ministry of Foreign Affairs of Mongolia

07/23/2026 | Press release | Distributed by Public on 07/22/2026 20:27

Дүүжин замын тээврийн төслийн хүрээнд Өндрөөс аврах ажиллагааны сургалт зохион байгуулж байна

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Б.Пүрэвдагва Нийтийн тээврийн шинэ төрөл болох Дүүжин замын тээврийн төслийн явц, хэрэгжилттэй танилцлаа. Төслийн явц 85 хувьтай үргэлжилж байна.

Төслийн аюулгүй ажиллагааг хангах хүрээнд Францын POMA компанийн мэргэжилтнүүдийн удирдлага дор өндрөөс аврах ажиллагааны онол, практик хосолсон сургалтыг өнөөдрөөс эхлэн зохион байгуулж байна. Сургалтад Онцгой байдлын ерөнхий газар, Нийслэлийн онцгой байдлын харьяа ангийн алба хаагчид болон холбогдох байгууллагуудын инженер, мэргэжилтнүүд хамрагдаж байна.

Ministry of Foreign Affairs of Mongolia published this content on July 23, 2026, and is solely responsible for the information contained herein. Distributed via Public Technologies (PUBT), unedited and unaltered, on July 23, 2026 at 02:27 UTC. If you believe the information included in the content is inaccurate or outdated and requires editing or removal, please contact us at [email protected]