Ministry of Foreign Affairs of Mongolia

09/21/2026 | Press release | Distributed by Public on 09/20/2026 19:17

Цэцэрлэг, сургуулийн хүүхдийн эрт илрүүлэг үзлэг хийх эмч, мэргэжилтнүүдийг чадавхжуулах 2 өдрийн сургалт боллоо.

✅Монгол Улсын Засгийн газрын 2026 оны 301 дүгээр тогтоол, Эрүүл мэндийн сайд болон Боловсролын сайдын хамтарсан А/255/, А/254 тоот тушаал, Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвөөс баталсан удирдамжийн дагуу орон нутгийн хэмжээнд сургууль, цэцэрлэгт суурилсан эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэгийг зохион байгуулах сургалтыг 9 дүгээр сарын 17-18-ны өдрүүдэд зохион байгуулж дууслаа.

✅Сургалтад цэцэрлэг, ерөнхий боловсролын сургууль, анхан шатны эрүүл мэндийн төвүүдийн нийт 16 эмч мэргэжилтнүүд хамрагдлаа.

✅2026 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн зорилтот насны хүүхдүүдийн өсөлт хөгжил, эрүүл мэндийн байдалд хяналт тавих, өвчлөл болон эмгэгийг эрт үед нь ирүүлж, урьдчилан сэргийлэх арга хэмжээг зохион байгуулах зорилгоор эрт илрүүлэг урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулах юм. Үүнд цэцэлэгийн дунд бүлэг буюу 36 сартай хүүхдүүд, Ерөнхий боловсролын сургуулийн 1, 6, 10 дугаар ангийн сурагчид хамрагдах юм.

Ministry of Foreign Affairs of Mongolia published this content on September 21, 2026, and is solely responsible for the information contained herein. Distributed via Public Technologies (PUBT), unedited and unaltered, on September 21, 2026 at 01:17 UTC. If you believe the information included in the content is inaccurate or outdated and requires editing or removal, please contact us at [email protected]