Ministry of Foreign Affairs of Mongolia

08/27/2026 | Press release | Distributed by Public on 08/26/2026 23:13

Хамтран хэрэгжүүлж байгаа төслийн үр дүн, цаашдын хамтын ажиллагааны талаар санал солилцлоо

Онцгой байдлын ерөнхий газрын дарга, хошууч генерал Г.Ариунбуян, БНФУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны Иргэний аюулгүй байдлын бүсийн зөвлөхөөр томилогдсон дэд хурандаа Фабрис Моссег хүлээн авч уулзлаа.

Уулзалтаар шинээр томилогдсон Иргэний аюулгүй байдлын бүсийн зөвлөх, дэд хурандаа Фабрис Моссед ажлын амжилт хүсэж, байгууллагын үйл ажиллагаа болон хоёр орны хамтын ажиллагааны бэлгэ тэмдэг болсон төслүүдийг танилцуулж, цаашдын хамтын ажиллагааны талаар санал солилцсон юм.

Хошууч генерал Г.Ариунбуян БНФУ-аас Монгол Улсад сууж байсан болон суугаа Элчин сайд нар, үе, үеийн бүсийн зөвлөхүүд, тэр дундаа хошууч Кристоф Буманн нарын хичээл, зүтгэлийн үр дүнд хамтын ажиллагааны төслүүд амжилттай хэрэгжиж, мэргэжлийн сургалт, арга хэмжээнүүд зохион байгуулж байгааг онцоллоо.

Монгол, Франц Улсын гамшгаас хамгаалах салбар дахь хамтын ажиллагаа нь 2010 оноос эхлэлтэй. Энэ хугацаанд Монгол Улсад Агаараас эрэн хайх, аврах нэгж байгуулах, нисдэг тэрэг болон гал түймэр унтраах автомашин нийлүүлэх төслүүд амжилттай хэрэгжиж байна.

Ministry of Foreign Affairs of Mongolia published this content on August 27, 2026, and is solely responsible for the information contained herein. Distributed via Public Technologies (PUBT), unedited and unaltered, on August 27, 2026 at 05:13 UTC. If you believe the information included in the content is inaccurate or outdated and requires editing or removal, please contact us at [email protected]