Ministry of Foreign Affairs of Mongolia

09/18/2025 | Press release | Distributed by Public on 09/18/2025 22:38

Khovd museum

ТҮҮХ, СОЁЛЫН ХӨДЛӨХ ДУРСГАЛТ ЗҮЙЛИЙН ТООЛЛОГЫН УЛААНБААТАР ХОТ ДАХЬ САЛБАР КОМИССЫН ГИШҮҮДИЙН СУРГАЛТ БОЛЛОО Соёлын өвийг хамгаалах тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1 дэх хэсэг, Засгийн газрын 2018 оны 184 дүгээр тогтоолын гуравдугаар хавсралтаар баталсан "Түүх, соёлын хөдлөх дурсгалт зүйлийн тооллого хийх журам", Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайдын 2025 оны А/253 дугаар тушаалын хэрэгжилтийг хангах, дүгнэх, цаашид авах арга хэмжээний санал боловсруулах Улсын комиссоос Улаанбаатар хот дахь Төрийн болон орон нутгийн өмчийн музей, галерей, Монгол банкны Эрдэнэсийн сан, Үндэсний номын сан, ШУА-ийн эрдэм, шинжилгээний хүрээлэн, их, дээд сургууль зэрэг 18 салбар комиссын гишүүдийг нэгдсэн арга зүйгээр хангах, чиглэл өгөх, мэдээлэл солилцох сургалт өнөөдөр боллоо. Тус сургалтаар: ✔️Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл, урлагийн газрын дарга бөгөөд тооллогын Улсын комиссын дарга Э.Цэнд-Аюуш, "Түүх, соёлын хөдлөх дурсгалт зүйлийн тооллогын бэлтгэл ажлын хүрээнд авч хэрэгжүүлсэн арга хэмжээ, түүний хэрэгжилт"-ийн талаар танилцуулсан бол, ✔️ Соёлын өвийн үндэсний төвийн Ерөнхий бүртгэл мэдээллийн санч, тооллогын комиссын Нарийн бичгийн дарга Э.Ганбат, "Түүх, соёлын хөдлөх дурсгалт зүйлийн бүртгэлийн дэд систем" ашиглан хийх тухай, ✔️ Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яамны Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын салбарын хяналтын бодлого төлөвлөлт хариуцсан ахлах шинжээч, улсын ахлах байцаагч Д.Отгонбаяр, "Түүх, соёлын хөдлөх дурсгалт зүйлийн тооллогод хяналт шалгалт хийх чиглэл", ✔️"Соёлын өвийн сүлжээ, харилцаа, холбооны зөвлөл" ТББ-ын гүйцэтгэх захирал Б.Алтансүх, "Үзмэрийн гэрэл зураг авах тухай", ✔️ Соёлын өвийн үндэсний төвийн захирал, тооллогын комиссын гишүүн, доктор (Ph.D) Г.Энхбат, "Түүх, соёлын хөдлөх дурсгалт зүйлийн тооллогын ажлыг тайлагнах тухай" тус тус танилцууллаа. ‍ ✍️ Сургалтад 18 байгууллагын 70 гаруй албан хаагч хамрагдаж, санал солилцон Улсын комиссоос түүх, соёлын хөдлөх дурсгалт зүйлийн тооллогын дэвтэр, "Тоолов (...он) тэмдгийг гардан авлаа.

Ministry of Foreign Affairs of Mongolia published this content on September 18, 2025, and is solely responsible for the information contained herein. Distributed via Public Technologies (PUBT), unedited and unaltered, on September 19, 2025 at 04:38 UTC. If you believe the information included in the content is inaccurate or outdated and requires editing or removal, please contact us at [email protected]