02/05/2026 | Press release | Distributed by Public on 02/04/2026 22:04
Хэрлэн голын сав газрын захиргаа нь "Усны тухай хууль"-ийн 28.6 дахь заалтын дагуу 2025 онд Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг "Усны газар"-аас "Ус ашиглуулах дүгнэлт" гаргуулсан 27 аж ахуйн нэгж, байгууллагад 10,678,974.7м3 усыг ашиглах зөвшөөрөл олгон, ус ашиглах гэрээг байгуулан 1,5 тэрбум төгрөгийг улсын төсөвт төвлөрүүлэн ажиллалаа. 2025 онд "Ус ашиглах гэрээ" байгуулсан 27 ус ашиглагч аж ахуйн нэгж, байгуулагуудын гэрээний хэрэгжилтийг дүгнэлээ.
Ус ашиглах гэрээний хэрэгжилтийг хангалттай сайн хэрэгжүүлж ажилласан аж ахуйн нэгж байгууллагууд:
1. "Найнги" ХХК - 97%
2. "М Агро" ХХК - 94%
3. "УБТЗ" ХХН-н харъяа Эрчим хүч, ус хангамжийн 1-р анги - 93%
4. "Степ голд" ХХК - 93%
5. "Багануур ус" ААТҮГ - 92%