Ministry of Foreign Affairs of Mongolia

10/24/2025 | Press release | Archived content

✅️INFORMATION✅️

Намрын адаг сарын шинийн 3-ны Балжинням, Дашням давхцаж наран ээсэн билэгт сайн өдөр Асгат сумын "Малчдын Зөвөлгөөн-2025" амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө. ✳️Тус өдөрлөгөөр 4 багийн үе үеийн төлөөлөл болсон удамт малчид маань оролцож өөрсдөд хэрэгтэй мэдээ мэдээллийг сонсож, санал хүсэлтээ илэн далангүй солилцож, үзэсгэлэн худалдаатай, азын сугалаатай, бүжигтэй нэгэн өдрийг хэзээ ч мартагдахааргүй хөгжилдөж өнгөрөөлөө. Тус зөвлөгөөнөөр Асгат сумын түүхэн яруу алдарт 100 жилийн ойд зориулан Зээрднүүд овгийн Дэндэвийн Дуламрагчаагийн ач хүү Аймгийн алдарт уяач Баярын Баттөр эмээгийнхээ төрсөн нутагт улс бүсдээ хурднаа шагшуулсан адуун сүргээсээ эр, охин нийлсэн 10 сарвааг хандивлаж, гардуулсан тул та бүхэндээ нутгийн зон олны нэрийн өмнөөс чин сэтгэлийн талархал дэвшүүлье. Унага болгон нь босоо төрж Улсын их баяр наадмаас олон олон айраг, түрүү хүртэх болтугай. ✳️Хөдөө малаа маллаж аж амьдралаа авч яваа залуу малчдаа, тэр дундаа хурдны өлгий болсон Асгат нутгийнхаа залуу уяачдаа дэмжих үүднээс Аймгийн алдарт уяач Баярын Баттөрийнхөө хандивласан 10 сарвааг 4 багийнхаа моринд хайртай 10 залуу уяачиддаа гардуулж өгсөн билээ. Тэдгээр залуу малчин, уяачид нь: 1. Өлзийт багийн малчин, залуу уяач - Чулуунбаатарын Пүрэв-Очир 2. Өлзийт багийн залуу малчин, залуу уяач - Дашдоржийн Гантөмөр 3. Өлзийт багийн залуу малчин, залуу уяач - Баярсайханы Мягмардаваа 4. Өлзийт багийн залуу малчин - Адъяабазарын Шинэбаяр 5. Дөхөм багийн залуу малчин, залуу уяач - Юнрэндондогийн Тугбаатар 6. Их Уул багийн залуу малчин, залуу уяач - Моононгийн Амгалансүх 7. Их Уул багийн залуу малчин, залуу уяач - Гөлгөөгийн Мөнхзориг 8. Их Уул багийн малчин, залуу уяач - Ганбаатарын Энхбат 9. Жаргалант багийн залуу малчин, залуу уяач - Сугарын Эрдэнэбат 10. Жаргалант багийн залуу малчин, залуу уяач - Жавгарлын Ганшагай нарт тус тус гардууллаа. ✳️Намрын сэрүүн, өвлийн хүйтэн, хаврын шуурга, зуны халууныг ажрахгүйгээр үндэсний язгуур өв соёлоо тээж эргэх дөрвөн цагийн аясыг дагаж дээлээ гандааж малаа маллаж, эх болсон газар нутгаа эзэнтэй байлгаж сүрэг малаа адгуулж байгаа нийт малчдаараа бахархахгүй байхын аргагүй билээ. Хэл, хил, мал гуравтай байхад Хэн баян бэ гэвэл Монгол баян билээ

Ministry of Foreign Affairs of Mongolia published this content on October 24, 2025, and is solely responsible for the information contained herein. Distributed via Public Technologies (PUBT), unedited and unaltered, on October 27, 2025 at 01:27 UTC. If you believe the information included in the content is inaccurate or outdated and requires editing or removal, please contact us at [email protected]