09/12/2025 | Press release | Distributed by Public on 09/11/2025 20:08
Хүүхэд хамгааллын тухай хуулийн шинэчилсэн найруулгад сум, баг, хороонд Хүүхэд, гэр бүлийн нийгмийн ажилтан ажиллах зохицуулалт тусгагдсан Энэ хүрээнд Монгол Улсын Засгийн газрын 2024 оны 237 дугаар "Сум, хороонд ажиллах хүүхэд, гэр бүлийн нийгмийн ажилтны орон тоог тогтоох шалгуур үзүүлэлт, аргачлал болон орон тоог батлах тухай" тогтоол гарч 2025 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс хэрэгжиж байна.
Уг тогтоолоор Дундговь аймагт 24 нийгмийн ажилтны орон тоо батлагдаж, ЛУУС суманд ОЮУН БАТЫН СОНОР сонгон шалгаруулалтаар томилогдон ажиллаж байна. Хүүхэд, гэр бүлийн нийгмийн ажилтнууд нь "Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын бодлого, хууль тогтоомж, шийдвэрийн хэрэгжилтийг ханган, хүүхэд, гэр бүлд аюул учруулахуйц нөхцөл байдлыг илрүүлэх, арилгах, эрсдэлт нөхцөлд байгаа хүүхэд, гэр бүлд хүүхэд хамгааллын үйлчилгээг хүргэхэд кэйс менежмент хийн, шуурхай тусламжийн үйлчилгээ, хамгаалах, нөхөн сэргээх болон урьдчилан сэргийлэх үйлчилгээг үзүүлж, хүүхэд, гэр бүлийн сайн, сайхан байдлыг хангахад чиглэсэн нийгмийн ажлын үйлчилгээг цогц байдлаар хэрэгжүүлнэ" гэсэн үндсэн зорилгын дор үйл ажиллагаагаа тухайн нутаг дэвсгэртээ хэрэгжүүлэн ажиллах чиг үүрэгтэй Иргэд та бүхэн чиг үүргийнх нь асуудлаар нийгмийн ажилтанд нээлттэй хандаж мэргэжлийн тусламж үйлчилгээ зөвлөгөө авна уу. Харилцах утас: 88987566