08/17/2026 | Press release | Distributed by Public on 08/16/2026 19:55
Хур тунадас: 17-нд нутгийн хойд, болон төв, Хангайн уулархаг нутгаар,17-18-ны шөнө,18, 19, 20-нд зарим газраар, 21, 22-нд Хангайн уулархаг нутгаар, 25-нд ихэнх нутгаар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Бусад хугацаанд бороо орохгүй.
Салхи: Ихэнх хугацаанд баруун, баруун хойноос секундэд 5-10 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ.
Агаарын температур: Ихэнх хугацаанд Хангайн уулархаг нутгаар шөнөдөө +4...+9 градус, өдөртөө +19...+24 градус дулаан, говь талын нутгаар шөнөдөө +12...+17 градус, өдөртөө +26...+31 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө +8...+13 градус, өдөртөө +23…+28 градус дулаан байна.Хугацааны дунд үе буюу 20-23-ны өдрүүдэд 3-6 градусаар дулаан байна.