01/12/2026 | Press release | Distributed by Public on 01/11/2026 20:33
"Дархан-Ус Суваг ХК"-ийн Ариутгах татуургын алба жилийн тайлангийн хурлаа амжилттай зохион байгууллаа. Хуралд тус албаны инженер, техникийн ажилтнууд, удирдлагууд оролцож, энэ оны ажлын үр дүн, тулгамдаж буй асуудлууд, ирэх оны зорилтуудыг хэлэлцлээ. Мөн хурлын үеэр ажилчид болон удирдлагууд бохир усны шугамын насжилт, тоног төхөөрөмжийн хомсдол, хүний нөөцийн дутагдал зэрэг асуудлыг хөндөж хэлэлцлээ.