08/01/2025 | Press release | Distributed by Public on 08/01/2025 21:14
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгийг Бүгд Найрамдах Финланд Улсад албан ёсны айлчлал хийж буйтай нь холбогдуулан тус улсын Парламентын дарга Иүси Хала-Ахо 2025 оны 08 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч уулзав.
Уулзалтын үеэр Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Монгол Улсын Их Хурал болон Засгийн газрын тэргүүлэх зорилтуудын талаар мэдээлэл өгч, хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааг бэхжүүлэхэд хууль тогтоох байгууллага хоорондын хамтын ажиллагаа чухал үүрэгтэй болохыг тэмдэглэв.
Финланд Улсын Парламентын дарга Иүси Хала-Ахо Монгол, Финландын уламжлалт найрсаг харилцаа тууштай өргөжин тэлж байгаад сэтгэл хангалуун байгааг илэрхийлж, хоёр улсын хууль тогтоох байгууллага хоорондын хамтын ажиллагааг хөгжүүлэхэд бүхий л талаар дэмжлэг үзүүлж ажиллахаа нотоллоо.