09/21/2026 | Press release | Distributed by Public on 09/21/2026 02:25
"УГИЙН БИЧГЭЭ ХӨТӨЛЖ ХЭВШИЦГЭЭЕ"
Монголчуудын соёлын үнэт өв, бусдаас ялгарах ондоошил бол "Угийн бичиг" буюу хүн өөрийн удам судраа мэдэж, гэр бүлийн түүхээ бичих, түүнийгээ үеэс үед үр хүүхдүүддээ өвлүүлэх их ухаан билээ. Угийн бичиг гэдэг нь есөн үеэр шувтардаг ясан төрөл буюу эцгийн талаа бүрэн хөтөлсөн удам угсааны бичиг юм.