Ministry of Foreign Affairs of Mongolia

07/23/2026 | Press release | Distributed by Public on 07/22/2026 20:37

ТӨВ АЙМГИЙН ӨНДӨРШИРЭЭТ СУМ ҮҮСЭН БАЙГУУЛАГДСАНЫ 102 ЖИЛИЙН ОЙН БАЯР НААДМЫН АЗАРГАНЫ УРАЛДААН

ТӨВ АЙМГИЙН ӨНДӨРШИРЭЭТ СУМ ҮҮСЭН БАЙГУУЛАГДСАНЫ 102 ЖИЛИЙН ОЙН БАЯР НААДМЫН АЗАРГАНЫ УРАЛДААН

Төв аймгийн Өндөрширээт сум үүсэн байгуулагдсаны 102 жилийн ойн Үндэсний их баяр наадмын азарганы уралдаанд нийт 15 азарга хурд сорин уралдсанаас дараах хурдан хүлгүүд айрагдлаа.

Түрүү - Өндөрширээт сумын Алдарт уяач Энхбаатарын Болдбаярын бор азарга.

Аман хүзүү - Өндөрширээт сумын харьяат, Аймгийн Алдарт уяач Ш.Батдоржын хээр азарга.

Айргийн гурав - Өндөрширээт сумын уяач Дамбийнямын Баттулгын бор азарга. Тус азарга "Морьт цом-2026" наадамд аман хүзүүдэж байсан хурдан буян юм.

Айргийн дөрөв - Өндөрширээт сумын уяач Г.Ган-Очирын зээрд азарга. Уяаг нь Ишжамцын Ганхуяг тааруулжээ.

Айргийн тав - Өндөрширээт сумын уяач Б.Ган-Эрдэнийн хар азарга.

✨ Хурдан хүлгээ сойн уралдуулж, баяр наадмаа чимсэн нийт уяачид, унаач хүүхдүүддээ халуун баяр хүргэж, цаашдын уралдаан тэмцээнд нь өндөр амжилт хүсье.

ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР

Ministry of Foreign Affairs of Mongolia published this content on July 23, 2026, and is solely responsible for the information contained herein. Distributed via Public Technologies (PUBT), unedited and unaltered, on July 23, 2026 at 02:37 UTC. If you believe the information included in the content is inaccurate or outdated and requires editing or removal, please contact us at [email protected]