Ministry of Foreign Affairs of Mongolia

09/02/2026 | Press release | Distributed by Public on 09/02/2026 02:39

'НҮҮДЭЛЧИН' ДЭЛХИЙН СОЁЛЫН ФЕСТИВАЛЬД ДОРНОГОВЬ АЙМАГ АМЖИЛТТАЙ ОРОЛЦЛОО

Соёлын өвийг хамгаалах тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1 дэх хэсэг, Монгол Улсын Засгийн газрын 2024 оны 41 дүгээр тогтоолоор "Нүүдэлчин" дэлхийн соёлын фестиваль 2026 оны 08 дугаар сарын 21-23ны өдрүүдэд Улаанбаатар хот, Налайх дүүргийн "Тайж хайрхан"-ы бэлд зохион байгуулагдлаа.

Дорноговь аймгаас нийт 57 хүний бүрэлдэхүүнтэй оролцож язгуур урлагийн гэр, гар урлалын болон хүндэтгэлийн өргөө бүхий 3 гэрээр отог байгуулан говь нутгийн онцлогоо харуулан тэмээний өв соёл, нүүдлийн болон тэмээтэй холбоотой зан үйлийг гадаад дотоодын жуулчдад сурталчлан

• Хамгийн өндөр настай "Шилдэг өвлөн уламжлагч"-аар Хатанбулаг сумын ахмад настан Д.Аядхүү

• Уламжлалт баяр наадам, зан үйл ёс тоглоом наадгай уриа дуудлага ай савын "Шилдэг өвлөн уламжлагч"-аар Хатанбулаг сумын малчин Б.Бүрэнжаргал

• Мал маллах арга ухаан ай савын "Шилдэг өвлөн уламжлагч"-аар Улаанбадрах сумын малчин П.Болормаа нар шалгарлаа.

Мөн Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд Дорноговь аймгийн отгоор зочилж ахмад өвлөн уламжлагч Д.Аядхүү, Б.Отгондүү, бяцхан өвлөн уламжлагч Дэнсмаа нарт хүндэтгэл үзүүллээ.

Тус наадамд оролцоход дэмжлэг үзүүлсэн Аймгийн Засаг даргын Тамгын газар, Айраг, Даланжаргалан, Мандах, Хөвсгөл сумын ЗДТГ, Саран хөхөө театр, Музей сургалт судалгааны төв, Ноён хутагтын музей, Төв номын сан , Айраг, Даланжаргалан, Замын-Үүд, Хөвсгөл, Эрдэнэ сумын Соёлын төв, салбарын албан хаагчид болон хамтран ажилласан бусад байгууллага, аж ахуй нэгж, иргэд та бүхэндээ чин сэтгэлийн талархал илэрхийлье

Ministry of Foreign Affairs of Mongolia published this content on September 02, 2026, and is solely responsible for the information contained herein. Distributed via Public Technologies (PUBT), unedited and unaltered, on September 02, 2026 at 08:40 UTC. If you believe the information included in the content is inaccurate or outdated and requires editing or removal, please contact us at [email protected]