Ministry of Foreign Affairs of Mongolia

02/03/2026 | Press release | Distributed by Public on 02/04/2026 12:08

Вакцины нэмэлт тун

Вакцины нэмэлт тунг яагаад хийдэг вэ? Та "анх вакцин хийлгэсэн байхад дахиж яагаад?" гэж бодож байсан уу

Тэгвэл энгийнээр тайлбарлая

Дархлаа цаг хугацааны явцад сулардаг Анхны вакцины дараах хамгаалалт хэдэн сар, жил өнгөрөхөд буурч болдог.

Нэмэлт тун дархлааг дахин идэвхжүүлдэг Дархлааны "санах ой"-г сэргээж, халдвар орж ирвэл хурдан, хүчтэй хариу өгөх чадварыг нэмэгдүүлнэ.

Хүндэрлээс хамгаална Зөвхөн өвдөхөөс сэргийлэх биш, хүнд хэлбэр, хүндрэл, нас баралтаас хамгаална. ‍‍‍ Бусдыгаа ч хамгаална

Олон хүн нэмэлт тунгаа хийлгэвэл халдварын тархалт багасч, нярай болон дархлаа султай хүмүүсийг давхар хамгаална.

Ministry of Foreign Affairs of Mongolia published this content on February 03, 2026, and is solely responsible for the information contained herein. Distributed via Public Technologies (PUBT), unedited and unaltered, on February 04, 2026 at 18:08 UTC. If you believe the information included in the content is inaccurate or outdated and requires editing or removal, please contact us at [email protected]