Ministry of Foreign Affairs of Mongolia

07/30/2026 | Press release | Distributed by Public on 07/29/2026 22:01

Номын баяр 2026

НОМЫН БАЯР 2026 "

Их илүү ихийг уншиж-Эх дэлхийгээ хайрлая" уриан дор Шаамар сумын орлогч дарга Ө.Эрдэнэбилэг, Төр нийгмийн зүтгэлтэн Төрмөнхийн Өлзийтогтохын нэрэмжит Шаамар сумын Соёлын төвийн номын сан "НОМЫН БАЯР 2026" арга хэмжээг хамтран зохион байгууллаа.

Энэхүү арга хэмжээнд

Шинэ номын үзэсгэлэн

Хуучин номын үзэсгэлэн

Боть номын үзэсгэлэн

Баримтат өвийн үзэсгэлэн /Төрмөнхийн Өлзийтогтох агсны гар бичмэл/

Шинэ номын худалдаа

Ном солилцоо

Нэг асуулт, нэг ном асуулт хариулт

Сэлэнгэ аймгийн Нэгдсэн музейн үйлчилгээ "Шивээ хиагт 1921" виртуал музей

Сэлэнгэ аймгийн Нийтийн номын сангийн "Сэлэнгэ сайхан нутаг", "Нүүдлийн шувуу", "Гэр" зэрэг боловсролын хөтөлбөр, арга хэмжээг уншигч хүүхдүүд, иргэдэд багачууддаа үзэж сонирхууллаа.

#НОМЫН_БАЯР_АРГА_ХЭМЖЭЭНИЙ_ХҮРЭЭНД

"Номын сайн нөхөр " анги хамт олноор Нямсүрэн багштай 4а ангийн хамт олонд шалгарч БАТЛАМЖ гардуулан ангийнхаа сурагчдыг номтой нөхөрлүүлсэн анги удирдсан багш Ц. Нямсүрэнг "ЖИНИНЬ АЯЛАХ" ЭРХИЙН БИЧГЭЭР шагнагдлаа.

'Нацагдорж тэмдэг"-ээр 4а ангийн сурагч О.Үжингоо

'Идэвхтэн уншигч "-аар 4а ангийн сурагч

Жаргалбаатар нар тодорлоо.

Номын баяр арга хэмжээний шагнал урамшуулал, уригдан ирсэн зочдын гарын бэлэг, "Жинин аялал"-ын эрхийн бичиг зэрэг нийт зардлыг ивээн тэтгэж, дэмжиж ажилласан Шаамар сумын Засаг даргын орлогч Ө.Эрдэнэбилэг болон гэр бүл, үр хүүхдүүдэд нь талархал илэрхийлье.

Идэвхтэн уншигч хоёр хүүхдэд гарын бэлэг өгсөн хувиараа хөдөлмөр эрхлэгч Д.Чулуунцэцэгтээ маш их баярлалаа.

Бидний урилгыг хүлээн авч "Номын баяр 2026" арга хэмжээнд хамтран ажилласан Сэлэнгэ аймгийн Нийтийн номын сан, Сэлэнгэ аймгийн Нэгдсэн музей, Цагааннуур, Зүүнбүрэн сумын Соёлын төв, Alphabook & flower номын дэлгүүрийн хамт олон болон Шаамар сумын иргэд, хүүхэд багачууддаа баярлалаа.

Та бүхэндээ цаашдын ажил хөдөлмөр, урлаг, спорт, сурлагын өндрөөс өндөр амжилтыг хүсэн ерөөе.

Номын цагаан буян ивээх болтугай.

Ministry of Foreign Affairs of Mongolia published this content on July 30, 2026, and is solely responsible for the information contained herein. Distributed via Public Technologies (PUBT), unedited and unaltered, on July 30, 2026 at 04:01 UTC. If you believe the information included in the content is inaccurate or outdated and requires editing or removal, please contact us at [email protected]