Ministry of Foreign Affairs of Mongolia

03/01/2026 | Press release | Distributed by Public on 03/01/2026 19:33

'MUSEUM OPEN DAYS – 2026'

Соёл, Спорт, Аялал жуулчлал, Залуучуудын яамнаас Түүх, соёлын дурсгалт зүйл, урлагийн бүтээлээр дамжуулан хүүхэд, залуучууд болон гэр бүлийн гишүүдэд үндэсний бахархал, эх оронч үзлийг төлөвшүүлэх, гэр бүлийн боловсрол, хамтын оролцоог дэмжих зорилгоор "МУЗЕЙН НЭЭЛТТЭЙ ӨДРҮҮД 2026" арга хэмжээг 03 дугаар сарын 01-ний өдрөөс 07-г хүртэлх хугацаанд улсын хэмжээнд зохион байгуулах гэж байна.

"Музейн нээлттэй өдрүүд 2026" арга хэмжээний хүрээнд нийслэл хот болон 21 аймагт үйл ажиллагаа явуулдаг төрийн болон орон нутгийн өмчийн бүх музей байнгын үзүүллэгийн танхимаараа иргэд олон нийтэд үнэ төлбөргүй үйлчлэх юм.

Ministry of Foreign Affairs of Mongolia published this content on March 01, 2026, and is solely responsible for the information contained herein. Distributed via Public Technologies (PUBT), unedited and unaltered, on March 02, 2026 at 01:33 UTC. If you believe the information included in the content is inaccurate or outdated and requires editing or removal, please contact us at [email protected]