07/30/2025 | Press release | Distributed by Public on 07/31/2025 01:09
Ховд аймгийг 2021-2025 онд хөгжүүлэх 5 жилийн үндсэн чиглэл, аймгийн Засаг даргын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 3-ын 1.6, 4-ийн 1 болон 4.1.2 дугаар заалтууд, "Цахим Ховд", хөтөлбөрийг хэрэгжүүлэх зорилгоор "Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах тухай хууль "-ийг сурталчилж, улсын болон орон нутгийн төсөв, орон нутгийн хөгжлийн сан, бусад сангийн эх үүсвэрээр зохион байгуулах худалдан авах ажиллагааг хуулийн хүрээнд зохион байгуулах, байгууллагын удирдлага, мэргэжилтнүүдэд худалдан авах ажиллагааны талаархи мэдлэг, ойлголтыг нэмэгдүүлэх, мөн "Төрийн худалдан авах ажиллагааны нээлттэй ил тод байдлыг сурталчлах ажлыг хүсэлт ирүүлсэн Зэвсэгт хүчний 123 дугаар анги, аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал, Политехник коллежи, БОАЖГазар, Татварын хэлтэс зэрэг байгууллага болон 17 сумын худалдан авах ажиллагаа хариуцсан мэргэжилтэн, цахим системд захиалагчийн эрх авсан 121 байгууллагын холбогдох мэргэжилтэн нарт мэргэжил арга зүйн зөвлөгөөг тус тус өгч ажиллалаа.