07/29/2026 | Press release | Distributed by Public on 07/29/2026 00:12
Албан тушаал: Хүүхдийн цэцэрлэгийн Арга зүйч
Ажлын төрөл: Бүрэн цагийн
Үндсэн чиг үүрэг:
Сургуулийн өмнөх боловсролын сургалтын хөтөлбөр, арга зүйг хэрэгжүүлэх, багш нарыг мэргэжил, арга зүйн удирдлагаар хангаж хөгжүүлэх
Сургалтын чанар, үр дүнд хяналт тавих, шинэлэг арга зүйг нэвтрүүлэх
Хүүхдийн хөгжил, төлөвшлийг дэмжих орчин нөхцөлийг бүрдүүлэхэд оролцох
Тавигдах нийтлэг болон тусгай шаардлага:
Сургуулийн өмнөх боловсролын багш, арга зүйч чиглэлээр дээд боловсролын дипломтой байх
Тухайн ажлын байрны чиг үүрэгтэй холбогдуулан мэргэшсэн байдал, ажлын туршлагатай байх
Харилцааны болон багаар ажиллах өндөр чадвартай, зохион байгуулах авьяастай байх
Ёс зүйтэй, хариуцлагатай, хүүхдэд ээлтэй хандлагатай байх
Бүрдүүлэх баримт бичиг:
1. Төрийн албан хаагчийн анкет Маягт 1-ээр
2. Боловсролын түвшинг тодорхойлсон баримт бичиг (диплом)-ийн эх хувийг нотариатаар гэрчлүүлсэн хувь
3. Тухайн албан тушаалд томилогдох хүсэлт (өөрийн мэдлэг, ур чадвараа илэрхийлсэн байх)
4. Иргэний үнэмлэхийн хуулбар
5. Өмнөх ажлын газрын албан тодорхойлолт
6.НДШ төлөлтийн лавлагаа
7. 4х3-ын хэмжээтэй 2 хувь цээж зураг
8. Зөрчилгүйн лавлагаа болон Цагдаагийн ерөнхий газрын (ЦГ) тодорхойлолт
9. Тухайн ажлын байрны чиг үүрэгтэй холбогдуулан мэргэшсэн байдал, ажлын туршлага болон бусад тусгай шаардлагыг нотлох баримт бичиг, урьд ажиллаж байсан байгууллагын тодорхойлолт зэргийг бүрдүүлэн ажлын хэсэгт өөрийн биеээр хүлээлгэн өгнө.
Материал хүлээн авах мэдээлэл
Хүлээн авах хугацаа: 2026 оны 07 сарын 27-ноос 08 сарын 07-ны өдөр хүртэл
Шалгаруулалт: 2026.08.11-нд 10:00-14:00
Хаяг: Дэгдээхэй цэцэрлэг, 201 тоот өрөө
Холбоо барих утас: 70350752, 99065154, 99028941
✉️ И-мэйл хаяг: [email protected]