Ministry of Foreign Affairs of Mongolia

08/04/2026 | Press release | Distributed by Public on 08/03/2026 18:54

Томилгоот бүрэлдэхүүний гамшгаас хамгаалах тактикийн хамтарсан дадлага сургуулийг зохион байгууллаа

Ус цаг уур, орчны судалгаа мэдээллийн хүрээлэгийн Хөдөө аж ахуйн цаг уурын судалгааны хэлтсээс гаргасан мэдээгээр бэлчээрийн ургамлын ургалтын байдал долоодугаар сарын 31-ний байдлаар нийт нутгийн 55 хувьд сайн, 40 хувьд дунд, 5 хувьд муу байна. Үүнд, Баянхонгор, Өвөрхангай, Дундговийн цөөн, Ховд, Завхан, Говь-Алтай, Дорноговь, Өмнөговийн ганц нэг сумын нутгаар муу. Орхон, Сэлэнгэ, Дархан-Уул, Төв, Говьсүмбэр, Дорнодын нийт, Увс, Говь-Алтай, Завхан, Архангай, Хөвсгөл, Сүхбаатарын ихэнх, Баян-Өлгий, Ховд, Булган, Хэнтийн зарим, Баянхонгор, Дорноговь, Өвөрхангай, Дундговийн цөөн сумдын нутгаар сайн, бусад нутагт дунд зэрэг байна. Мөн долоодугаар сарын 25-ны байдлаар бэлчээрийн ургамлын ургац төвийн болон зүүн аймгуудын зарим сумдын нутгаар 4.1-16.9 ц/га, тал хээр, говийн нутгаар 0.1-4.0 ц/га байв. Ургацыг өмнө жилийн мөн үетэй харьцуулбал, Төвийн ихэнх, Сэлэнгэ, Дархан-Уулын зарим нутгаар өмнө жилээс ахиу бол Архангайн зарим нутгаар өмнө жилээс бага, бусад нутгаар ойролцоо байна.

Ministry of Foreign Affairs of Mongolia published this content on August 04, 2026, and is solely responsible for the information contained herein. Distributed via Public Technologies (PUBT), unedited and unaltered, on August 04, 2026 at 00:54 UTC. If you believe the information included in the content is inaccurate or outdated and requires editing or removal, please contact us at [email protected]