Ministry of Foreign Affairs of Mongolia

09/02/2026 | Press release | Distributed by Public on 09/01/2026 21:06

АШУҮИС-ИЙН ДАРХАН-УУЛ АЙМАГ ДАХЬ САЛБАР АУС-ИЙН НЭЭЛТИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ МЭДЭЭ

АШУҮИС-ийн Дархан-Уул аймаг дахь салбар АУС нээлтийн үйл ажиллагаа 2026 оны 09-р сарын 01-ний 1000 цагаас 11:30 минутын хооронд амжилттай зохион байгуулж дууслаа. Тус үйл ажиллагааг Дархан-Уул аймаг дахь салбар АУС-ийн захирал Анагаах ухааны доктор, дэд профессор Б.Баясгаланмөнх нээж үг хэлэв. Нээлтийн үйл ажиллагаанд Дархан-Уул аймгийн нэгдсэн эмнэлэгийн захирал удирдлагын ухааны магистр тэргүүлэх зэргийн эмч клиникийн профессор Бандийн Мөнхбат мэндчилгээ хүргэж нийт багш, ажилтан, оюутнуудад зориулж үг хэллээ.

2026-2027 оны хичээлийн жилд шилдэг элсэлтийн ерөнхий шалгалтын оноогоор 7 элсэгч сургуулийн зүгээс шалгаруулсан ба нийгмийн хариуцлагын хүрээнд хамтын ажиллагаатай Rich IS ххк 8н элсэгчдэд гарын бэлэг гардуулав.

Шилдэг элсэгчид нэрс

• Шүдний их эмчийн ангийн Нарангэрэлийн Сайнзаяа

• Хүний их эмчийн ангийн Баярхүүгийн Марал

• Сувилахуйн арга зүй ангийн Лхамсүрэнгийн Дэлгэрсайхан

• Эх барихуйн ангийн Төгсбаатарын Бадамхорлоо

• Хөдөлгөөн засалчийн ангийн Алтанхуягийн Отгонзаяа

• Эм найруулагч ангийн Батхүүгийн Янжинлхам

• Лабораторийн техникч ангийн Сугаржавын Мөнхцэцэг

Хамтын ажиллагаатай Rich IS ХХК-ны найман элсэгч

• Шүдний их эмчийн ангийн Хүрэлбаатарын Анударь

• Хүний их эмчийн ангийн Гантулгын Оюунтунгалаг

• Био-Анагаах судлаач ангийн Энх-Амгалангийн Болор-Эрдэнэ

• Хөдөлгөөн засалч ангийн Тамирын Анхилмаа

• Уламжлалтын их эмчийн ангийн Ариунбаатарын Бум-Эрдэнэ

• Эм зүйчийн ангийн Отгонбаярын Алтанзул

• Био-Анагаах судлаач ангийн Ган-Эрдэнэний Эгшиглэн

• Шилдэг спортлог элсэгч Лабораторийн техникч ангийн Б.Сэлэнгэ

Нээлтийн үйл ажиллагаанд Суурь шинжлэх ухааны тэнхимийн ахмад багш Н.Баярмаа нийт элсэгч оюутнуудад мэндчилгээ дэвшүүлж сурах их үйлсэд нь амжилт хүсэв. Мөн төрийн сүлд залах ёслолд оюутан цэрэгт алба хаасан АСБ-ын 2-р дамжааны оюутнууд оролцов. Сургуулийн сүлд дууг оюутнуудын төлөөлөл болон гоцлооч дуучид Сувилахуйн арга зүйчийн 4-р дамжааны оюутан Б.Мөнхзаяа , Сувилахуйн арга зүйчийн 3-р дамжааны оюутан Б.Анужин нар дууллаа.

Нээлтийн үйл ажиллагааны үеэр багш, ажилтнууд болон оюутнуудын оролцоог нэмэгдүүлэх зорилгоор "Анагаахад хөл тавьсан анхны өдөр", "Цагаан халаадны мөрөөдлийн эзэд", "Анагаахад оюутан болно гэдэг сэдэвт гурван самбарыг аялуулж, оролцогчдоор өөрсдийн сэтгэгдэл, хүсэл мөрөөдөл, урам зориг өгсөн үгсээ бичүүлэн дурсамж болгон үлдээлээ.

Ministry of Foreign Affairs of Mongolia published this content on September 02, 2026, and is solely responsible for the information contained herein. Distributed via Public Technologies (PUBT), unedited and unaltered, on September 02, 2026 at 03:07 UTC. If you believe the information included in the content is inaccurate or outdated and requires editing or removal, please contact us at [email protected]