Ministry of Foreign Affairs of Mongolia

09/17/2026 | Press release | Distributed by Public on 09/16/2026 20:12

НИЙСЛЭЛИЙН 2027 ОНЫ ХӨГЖЛИЙН ТӨЛӨВЛӨГӨӨГ БОДИТ ХЭРЭГЦЭЭ, ҮР ӨГӨӨЖИД ТУЛГУУРЛАН ЭРЭМБЭЛЭХИЙГ ОНЦОЛЛОО.

Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит бус XIV хуралдаанаар "Нийслэлийн хөгжлийн 2027 оны төлөвлөгөө батлах тухай" асуудлыг хэлэлцлээ. Хуралдаанд "Нийслэлийн өмчит Улаанбаатар хөрөнгө оруулалт, менежмент ҮЦК" ХХК-ийн Сангийн удирдлага, эх үүсвэрийн газрын дарга М.Мөнхжаргал оролцлоо.

➡️ Хэлэлцүүлгийн үеэр төлөөлөгчид 2027 онд хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээний хэрэгцээ, ач холбогдол, хөрөнгө оруулалтын үр өгөөжийг нарийвчлан тооцож, нэн шаардлагатай ажлуудыг эрэмбэлэн хэрэгжүүлэх шаардлагатайг онцлов.

Мөн ажлын байр, иргэдийн орлогыг нэмэгдүүлэх, жижиг, дунд үйлдвэрлэл болон хувийн хэвшлийг дэмжих, боловсрол, эрүүл мэнд, инженерийн дэд бүтэц, ногоон байгууламжийн хүртээмжийг сайжруулах зэрэг иргэдийн бодит хэрэгцээнд чиглэсэн арга хэмжээг төлөвлөх талаар санал солилцлоо.

➡️ Үүний зэрэгцээ өмнөх жилүүдэд эхлүүлсэн ажлын үргэлжлэл, төсөл, арга хэмжээний давхардлыг нягталж, тооцоо судалгааг нарийвчлах, төсвийн үр ашиг, сахилга бат, санхүүжилтийн үндэслэл болон хөрөнгө оруулалтын бодит үр өгөөжийг харгалзан төлөвлөх шаардлагатайг тэмдэглэлээ.

"Нийслэлийн хөгжлийн 2027 оны төлөвлөгөө батлах тухай" асуудлыг НИТХ дахь намын бүлгийн хуралдаан болон холбогдох хороодоор үргэлжлүүлэн хэлэлцүүлэхээр шилжүүллээ.

Ministry of Foreign Affairs of Mongolia published this content on September 17, 2026, and is solely responsible for the information contained herein. Distributed via Public Technologies (PUBT), unedited and unaltered, on September 17, 2026 at 02:12 UTC. If you believe the information included in the content is inaccurate or outdated and requires editing or removal, please contact us at [email protected]