Results

Ministry of Foreign Affairs of Mongolia

01/28/2026 | Press release | Distributed by Public on 01/28/2026 02:53

Төрийн албан хаагчдын ёс зүй, хууль эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх сургалт боллоо

Өмнөговь аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн хүсэлтийн дагуу тус газрын нийт албан хаагчдад зориулсан сургалтыг 2026 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр зохион байгууллаа.

Тус сургалтад Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгч Т.Дэлгэрмаа "Төрийн албан хаагчийн ёс зүй, ашиг сонирхлоос ангид байх нь" сэдвээр, Өмнөговь аймгийн Прокурорын газрын Зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагааны ахлах прокурор Б.Мөнхдөл "Зөрчлийн болон эрүүгийн хуулийн талаарх анхаарах асуудал" сэдвээр тус тус мэдээлэл хийж, албан хаагчдад холбогдох хууль, эрх зүйн мэдлэг олголоо.

Сургалтын хүрээнд төрийн албан хаагчийн ёс зүй, хууль тогтоомжийг хэрэгжүүлэхэд анхаарах асуудлуудын талаар оролцогчид санал солилцож, асуулт хариулт өрнүүлсэн үр дүнтэй сургалт боллоо.

Дэлгэрэнгүй мэдээлэл авах эх сурвалж:

Мэдээллийн технологийн ажилтан: О.Эрдэнэбат

Холбоо барих утас: 91116376 Цахим шуудан: [email protected]

Ministry of Foreign Affairs of Mongolia published this content on January 28, 2026, and is solely responsible for the information contained herein. Distributed via Public Technologies (PUBT), unedited and unaltered, on January 28, 2026 at 08:53 UTC. If you believe the information included in the content is inaccurate or outdated and requires editing or removal, please contact us at [email protected]