07/30/2026 | Press release | Distributed by Public on 07/29/2026 21:27
Шаамар сум үүсэн байгуулагдсаны 102 жилийн ойн баяр наадам дэлгэр сайхан эхэлж, Шаамар сумын ИТХ-ын дарга Г.Отгонпүрэв, Засаг дарга М.Ганболд, Засаг Даргын Тамгын Газрын дарга Д.Энхзаяа нар нутгийн зон олон, наадамчин түмэндээ мэндчилгээ дэвшүүллээ.
#Монгол_улсын_төрийн_далбааг
✅️ Төрийн дээд Алтангадас одонт, хүндэт замчин Лувсандоржийн Даваасүх
✅️ Төрийн дээд Алтангадас одонт, хөдөлмөрийн хүндэт медальт, Ардын боловсролын тэргүүний ажилтан Зоноровын Ганхүү
✅️ Хөдөлмөрийн хүндэт медальт, Ардын Боловсролын Тэргүүний ажилтан Цагаанбулагийн Болормаа
✅️ Монголын улсын аварга тариаланч, Сэлэнгэ аймгийн тэргүүний тариаланч, сумын аварга ногоочин, Иргэдийн хурлын төлөөлөгч Базаррагчаагийн Ариунболд
#Сэлэнгэ_аймгийн_хүндэтгэлийн_тугийг
✅️ YI, YII дугаар таван жилийн гавшгайч, Хөдөө аж ахуйн тэргүүний ажилтан, аймаг, сумын аварга ногоочин Батсуурийн Элдэв-Очир
✅️ Шаамар сумын аварга зөгийчин, Ардын Боловсролын Тэргүүний ажилтан Пүрэвдагвын Туяа
✅️ Аймаг, сумын аварга малчин, сумын алдарт уяач Төмөрөөгийн Золбоо
✅️ Шаамар сумын аварга зөгийчин, Хөдөө аж ахуйн тэргүүний ажилтан Түмэнжаргалын Батсайхан
#Шаамар_сумын_хүндэтгэлийн_тугийг
✅️ МУ-ын Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулагдсан Инновацын эзэд 2025 улсын уралдаанд багаараа оролцон тусгай байранд шалгарсан, Сэлэнгэ аймгийн Хүүхдийн зөвлөлийн дэд тэргүүн, Шаамар сумын ЕБС-ийн 10а ангийн сурагч Эрхэмбаатарын Соёмбо
✅️ Монгол улсын байгаль орчин, эрүүл аюулгүй орчин төрөлд "2025 Оны онцлох хүүхэд", "Эко клуб"-ын идэвхтэй гишүүн, "Байгалийн ухааны орчны судалгаа" улсын хэмжээний илтгэлийн уралдааны тусгай байрын шагналт, Шаамар сумын ЕБС-ийн 12а ангийн сурагч Энхболдын Жаргал
✅️ "Бид Сэлэнгийн үр сад" уралдааны хошой алтан медальт, авъяаслаг бүжигчин, дуучин, Шаамар сумын ЕБС-ийн 11а ангийн сурагч Батхуягийн Чинболор
✅ ️Монголын сурагчдын холбооны авъяас алтан медальт, Сэлэнгэ аймгийн цуваа харвааны аварга, багийн харвааны хошой мөнгөн медальт, Үндэсний шагайн харвааны Шаамар сумын мэргэн, өсвөрийн харваач, Шаамар сумын ЕБС-ийн 8а ангийн сурагч Сүржавхлангийн Суубилэг нар мөнх хөх тэнгэртээ мандуулан цэнгүүллээ.
Үндэсний их соёлоо хүндэтгэн дээдэлж, дэлхийд ганцхан Монгол наадмаараа дэнж хотойтол сайхан наадаарай.