03/04/2026 | Press release | Distributed by Public on 03/04/2026 00:31
Төр, хувийн хэвшлийн түншлэлийг өргөжүүлэх зорилгоор төрийн зарим чиг үүргийг төрийн бус байгууллагаар гүйцэтгүүлэх 2025 оны төсөл сонгон шалгаруулалтыг хүүхэд, залуучуудад боловсрол, соёл урлаг, спортоор дамжуулан зөв дадал, хүмүүжил олгох, ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөгжил, оролцоог нэмэгдүүлэх, эмэгтэйчүүдийн манлайллын ур чадварыг хөгжүүлэх, жендэрийн эрх тэгш байдлыг хангах, нийгмийн эрүүл мэнд, эрүүл зөв хооллолт, нийгмийн хамгаалал, нийгмийн халамж үйлчилгээний үр өгөөжийг дээшлүүлэх зэрэг 13 чиглэлийн дагуу зохион байгуулсан. Төсөл сонгон шалгаруулах чиглэлийн дагуу 30 төрийн бус байгууллагаас 42 төсөл ирүүлсэн ба үүнээс 21 төрийн бус байгууллагын 24 төслийг дэмжин гэрээ байгуулж, 90,6 сая төгрөгийн санхүүжилтийг олгосон юм. Өнөөдөр гэрээ байгуулсан Төрийн бус байгууллагууд 2025 онд хийж хэрэгжүүлсэн төслийнхөө үр дүнгийн талаар тайлангаа тавьж, цаашид хэрэгжүүлэх үйл ажиллагааны талаар мэдээлэл хүргэлээ.