Ministry of Foreign Affairs of Mongolia

01/20/2026 | Press release | Distributed by Public on 01/19/2026 19:31

ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ

Ардчилсан шинэ үндсэн хууль батлагдсаны 34 жилийн ойд зориулсан барилдааны үеэр 1992 онд Сайнцагаан сумаас сонгогдон шинэ үндсэн хууль батлалцсан, Ардын их хурлын депутат, аймгийн засаг дарга асан Жамбын Хүүхэнбаатарт ЗДТГ-ын зүгээс хүндэтгэл илэрхийлсэн бөгөөд Сайнцагаан сумын "Зоогийн хүчтэн" ҮБХ-оос сум, орон нутгийнхаа нэрийг хүчитний ногоон дэвжээнд зарлуулан барилдаж явсан, яваа бөхчүүддээ хүндэтгэл үзүүллээ.

Хүрэлцэн ирсэн Аймгийн арслан, аймгийн алдарт уяач Намжилын Дорждавга, аймгийн арслан, Жүдо бөхийн спортын мастер Лэгшидын Батцагаан, Улсын сайн малчин, Аймгийн заан Баярын Сугир, Аймгийн начин, Үндэсний сурын спортын мастер Самдангийн Эрхэмбаатар, Сумын заан Буянтогтохын Энхсайхан, Сумын заан Гүндэгмаагийн Уламбаяр, бөхийн тайлбарлагч Л.Идэрмөнх нарт хүндэтгэлийг Засаг дарга С.Бат-Оргил, Засаг даргын орлогч, сумын Үндэсний бөхийн холбооны тэргүүн И.Эрдэнэцог нар гардуулан баяр хүргэлээ.

Ministry of Foreign Affairs of Mongolia published this content on January 20, 2026, and is solely responsible for the information contained herein. Distributed via Public Technologies (PUBT), unedited and unaltered, on January 20, 2026 at 01:31 UTC. If you believe the information included in the content is inaccurate or outdated and requires editing or removal, please contact us at [email protected]