03/18/2026 | Press release | Distributed by Public on 03/18/2026 00:12
"Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагчийн нэрэмжит шагнал хүртээх журам"-ын болзол хангасан шилдэг сонсогч, сурагчид шагналаа гардаж авлаа.
Сонсогч, сурагч нар сурлага хөдөлмөр, хариуцлага, сахилга бат, цэргийн албаны болон хувь хүний ёс зүй, төлөвшил зэргээрээ бусдыгаа манлайлж, эрдэм шинжилгээ, судалгааны ажил, уралдаан, тэмцээнд идэвхтэй оролцож байна.
Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч У.Хүрэлсүх шилдгүүдэд шагналыг нь гардуулж, сурлагын өндөр амжилт хүсэн ерөөлөө.