Ministry of Foreign Affairs of Mongolia

09/17/2026 | Press release | Distributed by Public on 09/16/2026 23:39

МОНГОЛ УЛСЫН ТӨЛӨӨЛӨГЧИД ОЛОН УЛСЫН АТОМЫН ЭНЕРГИЙН АГЕНТЛАГИЙН ЕРӨНХИЙ БАГА ХУРЛЫН 70 ДУГААР ЧУУЛГАНД ОРОЛЦОЖ БАЙНА

Бүгд Найрамдах Австри Улсын Вена хотноо 2026 оны 9 дүгээр сарын 14-18-ны өдрүүдэд болж буй Олон улсын атомын энергийн агентлагийн (ОУАЭА) Ерөнхий бага хурлын ээлжит 70 дугаар чуулганд Монгол Улсаас НҮБ-ын Вена дахь салбар төв, олон улсын байгууллагын дэргэд суугаа Байнгын төлөөлөгч Д.Мөнхтөр тэргүүтэй төлөөлөгчид оролцож байна.

Байнгын төлөөлөгч Д.Мөнхтөр чуулганы Ерөнхий санал шүүмжлэлд оролцож, 9 дүгээр сарын 16-ны өдөр үг хэлэв. Тэрбээр олон улсын хамтын нийгэмлэг олон сорилттой тулгарч буй энэ цаг үед цөмийн энергийг энх тайван, эрүүл мэнд, тогтвортой хөгжлийн зорилгоор ашиглахын чухлыг тэмдэглэж, үүнд ОУАЭА-ийн үүрэг, ач холбогдлыг онцолж, Монгол Улс цөмийн зэвсэг үл дэлгэрүүлэх, цөмийн зэвсгээс ангид дэлхий ертөнцийг цогцлоох үйлсэд тууштай байр суурь баримталж ирснийг тэмдэглэв.

ОУАЭА-ийн Ерөнхий бага хурлын энэ удаагийн чуулганаар дэлхий дахинд цөмийн зэвсэг үл дэлгэрүүлэх баталгааг хангах, зэвсэгт мөргөлдөөний үед цөмийн объект, байгууламжийн аюулгүй байдал, цацрагийн аюулгүй ажиллагааг хангах зэрэг олон улсын энх тайван, аюулгүй байдалтай холбоотой багц асуудлыг хэлэлцэж байна.

Ministry of Foreign Affairs of Mongolia published this content on September 17, 2026, and is solely responsible for the information contained herein. Distributed via Public Technologies (PUBT), unedited and unaltered, on September 17, 2026 at 05:39 UTC. If you believe the information included in the content is inaccurate or outdated and requires editing or removal, please contact us at [email protected]