Ministry of Foreign Affairs of Mongolia

09/01/2026 | Press release | Distributed by Public on 08/31/2026 18:32

УУЛЗАЛТ, ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

УУЛЗАЛТ, ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Нийгмийн даатгалын ерөнхий газрын Хяналт шалгалтын газраас нийслэлийн 6 дүүргийн Нийгмийн даатгалын газрын Захиргаа, хяналтын хэлтсийн дарга нартай уулзалт, хэлэлцүүлгийг 2026 оны 08 дугаар сарын 28-ны өдөр зохион байгууллаа.

Уулзалт, хэлэлцүүлгээр Нийгмийн даатгалын багц хуульд орсон нэмэлт, өөрчлөлтийг хяналт шалгалтын үйл ажиллагаанд хэрхэн хэрэгжүүлэх болон 2026 онд хийгдсэн дотоодын хяналт шалгалтын талаар мэдээлэл өгч, Нийгмийн даатгалын сангийн орлого бүрдүүлэх, шимтгэлийн өр авлага барагдуулах ажлыг Хамралт, орлогын хэлтэстэй хамтран эрчимжүүлэх талаар үүрэг, чиглэл өгөв.

Мөн Нийгмийн даатгалын багц хуульд орсон нэмэлт, өөрчлөлтийг хэрэгжүүлэхтэй холбогдуулан:

• "Нийгмийн даатгалын байгууллагын дотоод хяналт шалгалтын заавар";

• "Нийгмийн даатгалын байгууллагын цахим хяналт шалгалтын заавар"-ын төслүүдийг танилцуулан хэлэлцүүлэг зохион байгуулж, санал авлаа.

Хэлэлцүүлгийн үеэр гаргасан санал, дүгнэлтийг нэгтгэн, холбогдох журам болон цаашдын үйл ажиллагаанд тусган ажиллахаар боллоо.

Ministry of Foreign Affairs of Mongolia published this content on September 01, 2026, and is solely responsible for the information contained herein. Distributed via Public Technologies (PUBT), unedited and unaltered, on September 01, 2026 at 00:33 UTC. If you believe the information included in the content is inaccurate or outdated and requires editing or removal, please contact us at [email protected]