09/21/2026 | Press release | Distributed by Public on 09/21/2026 03:59
Монголын үндэсний сурын өв соёл, уламжлалыг түгээн дэлгэрүүлэх, сурын харвааны хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсан харваачдыг алдаршуулах зорилготой "Улсын цол хүртсэн харваачдын нэрэмжит Үндэсний сурын баруун бүсийн чуулга харваа-2026" зохион байгуулагдлаа.
Энэ үеэр улсын цол хүртсэн харваачдад Говь-Алтай аймгийн Засаг дарга Г.Чинбат хүндэтгэл үзүүлж, үндэсний сурын спортыг хөгжүүлэхэд оруулсан хувь нэмэр, амжилт бүтээлийг нь өндрөөр үнэлэн баяр хүргэлээ.