Ministry of Foreign Affairs of Mongolia

08/31/2026 | Press release | Distributed by Public on 08/31/2026 02:09

ХӨГЖЛИЙН ТӨВ АНХНЫ 3D ОРТОЗОО ҮЙЛДВЭРЛЭЛЭЭ

Ховд аймгийн Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн төвийн туслах хэрэгслийн техникчид Сэргээн засах, туслах технологийн үндэсний төвийн Протез, ортезийн ангид мэргэжил дээшлүүлж, протез, ортезийн үйлдвэрлэлийн орчин үеийн арга технологийн талаар суралцаж, амжилттай төгслөө.

Суралцах хугацаандаа RightFit platform болон 3D хэвлэлийн технологийг ашиглан анхны ортозоо амжилттай үйлдвэрлэн угсарлаа.

Энэхүү технологийг ашигласнаар ортозыг илүү богино хугацаанд, нарийвчлалтай, чанартай үйлдвэрлэх боломжтой болж байна.

Цаашид техникчид маань сурч эзэмшсэн мэдлэг, ур чадвар, шинэ технологийг Ховд аймагт нэвтрүүлж, иргэдэд хүргэх протез, ортезийн үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэхэд хувь нэмрээ оруулах юм.

Ministry of Foreign Affairs of Mongolia published this content on August 31, 2026, and is solely responsible for the information contained herein. Distributed via Public Technologies (PUBT), unedited and unaltered, on August 31, 2026 at 08:09 UTC. If you believe the information included in the content is inaccurate or outdated and requires editing or removal, please contact us at [email protected]