09/17/2026 | Press release | Distributed by Public on 09/16/2026 20:12
⚖️Хүний эрх, эрх чөлөөг хамгаалах, хууль дээдлэх ёсыг бэхжүүлэх, төрийн байгууллагууд, тэр дундаа хууль сахиулах байгууллагуудын үйл ажиллагаа, уялдаа холбоог сайжруулах зорилготой уг сургалтад Орхон аймгийн прокурорууд, туслах ажилтнууд, Цагдаагийн газрын зөрчил шалган шийдвэрлэх эрх бүхий албан тушаалтнууд, хэрэг бүртгэх, мөрдөн шалгах, эрх бүхий алба хаагч нар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын алба, хаагчид, "Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ-ын хуулчид оролцож байна. Тэд хүний эрхийн ойлголт, мэдлэгээ зузаатгахын зэрэгцээ шударгаар шүүлгэх эрхийн Олон улсын болон Үндэсний эрх зүйн зохицуулалт, практикт тулгамдаж буй асуудал, хүний эрхийг хангах баталгаа, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой асуудлуудыг хэлэлцэж, цаашид хэрэгжихүйц санал зөвлөмж гаргах юм.
⚖️Шударгаар шүүлгэх эрх нь зөвхөн шүүх таслах ажиллагаа бус хүний эрх, эрх чөлөөг хамгаалах, хууль ёсны ашиг сонирхлыг хангах, шударга ёсыг тогтоох үйл явц юм. Иймд прокурорын байгууллагын үйл ажиллагаанд хүний эрхийн зарчим, хүний эрхийн шаардлагыг чанад мөрдөж, аливаа хэргийг хянан шийдвэрлэхэд хуульд нийцсэн хараат бус, бодитой, шударга хандлагыг төлөвшүүлэх нь нэн чухал гэдгийг оролцогчид энэ үеэр онцоллоо.