Ministry of Foreign Affairs of Mongolia

08/13/2025 | Press release | Distributed by Public on 08/13/2025 21:33

“Нүүдэлчин” (дэлхийн соёлын фестиваль)-ийн I-р шатны шалгаруулалт амжилттай болж өндөрлөлөө.

Монгол улс "Алсын хараа-2050"‍, Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого, Соёлын өвийг хамгаалах тухай хууль, Монгол улсын Засгийн газрын тогтоол" болон Монгол Улсын Ерөнхийлөгчийн мөрийн хөтөлбөрт Дэлхийн монголчуудтай хамтран ажиллах зорилгоор "Нүүдэлчдийн соёл, спортын их наадам"-ыг эх орондоо тогтмол зохион байгуулах" зорилтын хүрээнд Соёлын биет бус өвийг хадгалж хамгаалах, өвлөн уламжлагчийг тодруулах, алдаршуулах, авьяас билгийг хөгжүүлэх, хойч үедээ уламжлуулах, олон нийтэд сурталчлан, түгээн дэлгэрүүлэх зорилгоор "Нүүдэлчин" дэлхийн соёлын фестивалийг жил бүр уламжлал болгон зохион байгуулж байна. Соёлын биет бус өвийг өвлөн уламжлагчийн үзлэгийн 3 жил тутамд зохион байгуулна гэсэн хуулийн хэрэгжилтийг хангаж "Нүүдэлчин" (дэлхийн соёлын фестиваль)-ийн I-р шатны шалгаруулалт 7 ай савын хүрээнд 2025 оны 08 дугаар сарын 13-ны өдөр ТХДЖТеатрт амжилттай зохион байгуулагдлаа.Тус шалгаруулалтад 8-н сумдын 70 өвлөн уламжлагч шавь нартайгаа оролцон авьяас чадвараа сорьлоо. Үүнээс 50-н өвлөн уламжлагч шалгарч "Нүүдэлчин" (дэлхийн соёлын фестиваль)-ийн II-р шатанд оролцох эрхээ хүлээн авлаа.

Ministry of Foreign Affairs of Mongolia published this content on August 13, 2025, and is solely responsible for the information contained herein. Distributed via Public Technologies (PUBT), unedited and unaltered, on August 14, 2025 at 03:33 UTC. If you believe the information included in the content is inaccurate or outdated and requires editing or removal, please contact us at [email protected]