02/23/2026 | Press release | Distributed by Public on 02/23/2026 03:43
XVII жарны "Сүрээр дарагч" хэмээх гал морин жилийн хаврын тэргүүн сарын шинийн зургааны өдөр аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал, Засаг даргын Тамгын газраас ахмадууддаа хүндэтгэл үзүүлж, уламжлалт сар шинийн нэгдсэн золголт, ёслол, хүндэтгэлийн үйл ажиллагааг зохион байгууллаа. Сар шинийн Нэгдсэн золголт, ёслол, хүндэтгэлийн үйл ажиллагааны үеэр "Сүлдэт Хан хуур"-аа цэнгүүлж хоймроо заллаа.