09/15/2026 | Press release | Distributed by Public on 09/14/2026 23:34
9 САРЫН "ОНЦЛОХ ҮЙЛЧИЛГЭЭ" - ИРГЭНИЙ ҮНЭМЛЭХИЙН ЛАВЛАГАА
Төрийн үйлчилгээг иргэн бүрт хамгийн ойр, шуурхай, хүртээмжтэй хүргэх зорилготой "Онцлох үйлчилгээ"-г танилцуулж байна.
Иргэний үнэмлэхийн лавлагаа авах
Иргэн өөрийн иргэний бүртгэлийн мэдээлэлтэй холбоотой шаардлагатай лавлагааг цахимаар авах боломжтой бөгөөд төрийн үйлчилгээг авахад шаардагдах бичиг баримтын бүрдүүлэлтийг хялбаршуулж байна.
Хаанаас авах вэ?
Иргэн та E-Mongolia системээр дамжуулан боломжтой үйлчилгээг цахимаар авахын зэрэгцээ өөрт ойр байрлах "ХУРДАН" цэг, Үйлчилгээний нэгдсэн төв, хурдан киоск төхөөрөмжөөр төрийн үйлчилгээг авах боломжтой.
Цахим үйлчилгээг ашигласнаар:
Цаг хугацаа хэмнэнэ
Төрийн байгууллагад очих давтамж багасна
Үйлчилгээг хурдан, хүртээмжтэй авна
Өөрт хэрэгтэй лавлагаа, үйлчилгээг хялбар авах боломжтой
Төрийн үйлчилгээг иргэн бүрд ойртуулж, цахим үйлчилгээг өдөр тутмын хэрэглээ болгоё!