Ministry of Foreign Affairs of Mongolia

09/16/2026 | Press release | Distributed by Public on 09/16/2026 00:28

🚨 САЙХАН СУМЫН МАЛЧИН, МАЛ БҮХИЙ ИРГЭДИЙН АНХААРАЛД! 🚨

САЙХАН СУМЫН МАЛЧИН, МАЛ БҮХИЙ ИРГЭДИЙН АНХААРАЛД!

2026 оны 09 дүгээр сарын 14-ний өдрөөс эхлэн сумын хэмжээнд үхэр, гахайг шүлхий өвчний А, О, SAT-1 хэвшлийн халдвараас урьдчилан сэргийлэх яаралтай дархлаажуулалтын ажил зохион байгуулагдана.

Иймд 2 сартайгаас дээш насны бүх үхэр, гахайг вакцинжуулалтад бүрэн хамруулж, малаа товлосон хугацаанд бэлэн байлгахыг малчин, мал бүхий иргэдэд анхааруулж байна. ⚠️

‍⚕️ Мал эмнэлгийн байгууллага, мэргэжилтнээс өгч буй заавар, зөвлөмжийг чанд мөрдөж, вакцинжуулалтын ажилд идэвхтэй хамтран ажиллана уу.

⚠️ АНХААРУУЛГА ⚠️

Шүлхий өвчний халдвар тархахаас урьдчилан сэргийлэх, вакцин хийлгэсний дараа дархлаа тогтох хугацааг харгалзан үзэж 2026 оны 09 дүгээр сарын 14-ний өдрөөс эхлэн 21 хоногийн хугацаанд мал эмнэлгийн гарал үүслийн гэрчилгээ олголтыг түр хугацаагаар ЗОГСООНО.

Иймд мал, амьтны шилжилт хөдөлгөөн хийхгүй байх, мал эмнэлгийн байгууллагаас өгсөн заавар, зөвлөмжийг мөрдөхийг анхааруулж байна.

МАЛАА ВАКЦИНЖУУЛАЛТАД БҮРЭН ХАМРУУЛЖ,

️ ШҮЛХИЙ ӨВЧНИЙ ЭРСДЭЛЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЬЕ! ️

Хамтдаа урьдчилан сэргийлье!

САЙХАН СУМЫН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР

МАЛ ЭМНЭЛГИЙН ТАСАГ

Ministry of Foreign Affairs of Mongolia published this content on September 16, 2026, and is solely responsible for the information contained herein. Distributed via Public Technologies (PUBT), unedited and unaltered, on September 16, 2026 at 06:28 UTC. If you believe the information included in the content is inaccurate or outdated and requires editing or removal, please contact us at [email protected]