Ministry of Foreign Affairs of Mongolia

09/03/2026 | Press release | Distributed by Public on 09/02/2026 22:51

М.Говьсайхан: Их хотынхоо өнгө төрхийг тодорхойлж, иргэдийн ая тухтай амьдрах орчныг бүрдүүлэхэд барилгын салбарын хамт олны хичээл зүтгэл, хувь нэмэр үнэлж баршгүй билээ

Монгол Улсад орчин цагийн барилгын салбар үүсэж, хөгжсөний түүхт 100 жилийн ойг тохиолдуулан Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газрын дарга М.Говьсайхан Улаанбаатар хотынхоо хөгжил дэвшил, бүтээн байгуулалтад үнэтэй хувь нэмэр оруулж, салбартаа тууштай, үр бүтээлтэй ажиллаж буй гүйцэтгэгч компаниудын төлөөллийг хүлээн авч уулзаж, барилгын салбарын 100 жилийн ойн медалийг гардууллаа.

Энэ үеэр газрын дарга М.Говьсайхан: Их хотынхоо өнгө төрхийг тодорхойлж, иргэдийн ая тухтай, эрүүл, аюулгүй орчинд ажиллаж, амьдрах нөхцөлийг бүрдүүлэхэд барилгын салбарын хамт олон, инженер, техникийн ажилтнуудын хөдөлмөр, хичээл зүтгэл үнэтэй хувь нэмэр оруулж буйг онцлоод хариуцсан ажилдаа мэргэжлийн ур чадвар гаргаж, чанартай гүйцэтгэлийг эрхэмлэн ажиллаж буй байгууллагуудад талархал илэрхийллээ.

Хотын өнөө ба ирээдүйг хамтдаа бүтээн байгуулж буй Та бүхэнд Барилгын салбарын түүхт 100 жилийн ойн баярын мэнд хүргэж, бүтээн байгуулалт бүхэн тань чанартай, ажил үйлс бүхэн тань амжилт бүтээлээр дүүрэн байхыг хүсэн ерөөе.

Ministry of Foreign Affairs of Mongolia published this content on September 03, 2026, and is solely responsible for the information contained herein. Distributed via Public Technologies (PUBT), unedited and unaltered, on September 03, 2026 at 04:52 UTC. If you believe the information included in the content is inaccurate or outdated and requires editing or removal, please contact us at [email protected]