07/23/2026 | Press release | Distributed by Public on 07/22/2026 19:54
Жаргалант сумын Засаг даргын Тамгын газраас санаачлан зохион байгуулж буй "Хотоо цэвэрлэцгээе" аяны хүрээнд Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн төв-ийн хамт олон байгууллагынхаа орчин болон ойр орчмын 50 метр хүртэлх талбайн хог хаягдлыг цэвэрлэж, гадна орчны өнгө үзэмжийг сайжруулах цэвэрлэгээ, тохижилтын ажлыг зохион байгууллаа.
♻️Цэвэр, эрүүл, аюулгүй орчныг бүрдүүлэх нь байгууллага, иргэн бүрийн хамтын оролцоо, хариуцлагаас эхэлдэг. Иймээс бид энэхүү аянд идэвхтэй оролцож, хотынхоо өнгө үзэмжийг сайжруулах үйлсэд өөрсдийн хувь нэмрээ орууллаа.
Та бүхнийг ч мөн өөрийн байгууллага, аж ахуйн нэгж болон оршин суугаа орчныхоо цэвэрлэгээ, тохижилтын ажилд идэвхтэй оролцож, "Хотоо цэвэрлэцгээе" аянд нэгдэхийг уриалж байна. ✨