Ministry of Foreign Affairs of Mongolia

01/22/2026 | Press release | Distributed by Public on 01/22/2026 03:23

ЖИЖИГ, ДУНД ҮЙЛДВЭРЛЭЛ, ҮЙЛЧИЛГЭЭ ЭРХЛЭГЧИД ЧУУЛЖ БАЙНА

Монгол Улсын Их хурал, Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй "Хүнсний хувьсгал" үндэсний хөдөлгөөн, "Цагаан алт" үндэсний хөтөлбөр, "Атар IV" мал аж ахуй, газар тариаланг хослуулан хөгжүүлэх аян, Төв аймгийн газар тариалангийн салбарыг хөгжүүлэх стратеги төлөвлөгөөний хүрээнд аймгийн Засаг даргын санаачилгаар "Жижиг, дунд үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгчдийн зөвлөгөөн"-ийг Зуунмод хотноо болж байна. Зөвлөгөөнд Төв аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүд, аймгийн удирдлагууд, 27 сумын Засаг даргын орлогч, төрийн албан хаагчид, жижиг, дунд үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгчид, зочид төлөөлөгчид нийлсэн 400 гаруй хүмүүс оролцож байна. Мөн зөвлөгөөнд аймгийн Хүнс хөдөө аж ахуйн газар, Татварын газар, Газрын харилцаа барилга хот байгуулалтын газар, Онцгой байдлын газар, Цагдаагийн газар, Хөдөлмөр халамж үйлчилгээний газар, Стандарт хэмжил зүйн хэлтэс гэх мэт холбогдох байгууллагын удирдах ажилтнууд оролцож байгаа ба хэлэлцүүлэг өрнүүлж бизнес эрхлэгчдэд тулгамддаг асуудлаа ярилцаж гарц шийдлийг хамтдаа эрэлхийлэх юм. Төв аймаг ИТХ-ын тогтоолоор 2025 оныг "Бизнесийн хөгжлийг дэмжих урианы жил" болгон зарлаж, урианы жилийн хүрээнд жижиг дунд үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгчдийг бодлогоор дэмжин төрийн болон төрийн бус байгууллагатай хамтран олон арга хэмжээ авч хэрэгжүүллээ. Аймгийн хэмжээнд газар тариалангийн салбарт 3200 баялаг бүтээгч иргэн, аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулж Улсын хэмжээний үр тарианы 16.8 хувь, төмсний 55.7 хувь, хүнсний ногооны 16.5 хувь, тосны ургамлын 22.7 хувь таримал тэжээлийн 35.6 хувийг манай аймаг үйлдвэрлэж байна.

Ministry of Foreign Affairs of Mongolia published this content on January 22, 2026, and is solely responsible for the information contained herein. Distributed via Public Technologies (PUBT), unedited and unaltered, on January 22, 2026 at 09:23 UTC. If you believe the information included in the content is inaccurate or outdated and requires editing or removal, please contact us at [email protected]