Ministry of Foreign Affairs of Mongolia

07/30/2026 | Press release | Distributed by Public on 07/29/2026 20:45

МОНГОЛ, ОРОСЫН УЛСЫН ХИЛИЙГ ХАМТРАН ШАЛГАХ АЖЛЫН ЯВЦТАЙ ТАНИЛЦЛАА

МОНГОЛ, ОРОСЫН УЛСЫН ХИЛИЙГ ХАМТРАН ШАЛГАХ АЖЛЫН ЯВЦТАЙ ТАНИЛЦЛАА

Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Ухнаагийн Хүрэлсүх Монгол Улс, Оросын Холбооны Улсын хоорондын улсын хилийг хамтран шалгах ажлын явцтай танилцаж, Хөвсгөл аймгийн нутаг дахь Монгол Улсын хойд захын цэг "Монгол Шарын даваа"-нд байрлах хилийн 350 дугаар тэмдгийг шинэчилэн босгох ажиллагаанд оролцлоо.

Монгол Улс, Оросын Холбооны Улсын хоорондын 3,543 км урт улсын хил нь хоёр улсын тусгаар тогтнол, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдал, найрсаг хөршийн харилцаа, олон улсын эрх зүйн баталгааны үндэс юм.

Хоёр улсын хилийн хамтарсан шалгалтын хүрээнд улсын талууд хилийн шугам, хилийн тэмдэг, геодезийн хэмжилт, газрын зураг болон эрх зүйн баримт бичгийн нийцлийг иж бүрнээр нь шалгаж байгаа бөгөөд өнөөдрийн байдлаар төлөвлөгөөт ажлын 85 хувьтай хэрэгжиж байна.

Энэхүү ажлыг Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Оросын Холбооны Улсын Ерөнхийлөгч В.В.Путин нарын харилцан зөвшилцлийн үндсэн дээр төрийн бодлогын түвшинд хэрэгжүүлж байгаа бөгөөд улсын хилийг олон улсын эрх зүйн хүрээнд шинэчлэн баталгаажуулах, хоёр улсын стратегийн түншлэл, харилцан итгэлцэл, найрсаг хөршийн харилцааг улам бэхжүүлэхэд онцгой ач холбогдолтой юм.

Хамтарсан шалгалтын ажил бүрэн дууссаны дараа хоёр улсын хамтарсан комисс эцсийн баримт бичгийг боловсруулан Нэгдсэн Үндэстний Байгууллагад бүртгүүлэхээр төлөвлөж байгаа ба ингэснээр Монгол Улс, Оросын Холбооны Улсын хоорондын улсын хилийн эрх зүйн баталгаа улам бэхжинэ.

Улсын хилийг хамтран шалгах энэхүү ажиллагаа нь зөвхөн техникийн шинжтэй ажил бус, Монгол Улс, Оросын Холбооны Улсын стратегийн түншлэл, харилцан итгэлцэл, найрсаг хөршийн харилцааг бататгаж, улсын хил халдашгүй дархан байх баталгааг улам бүр бэхжүүлж буй түүхэн ач холбогдолтой үйл явдал юм.

Ministry of Foreign Affairs of Mongolia published this content on July 30, 2026, and is solely responsible for the information contained herein. Distributed via Public Technologies (PUBT), unedited and unaltered, on July 30, 2026 at 02:45 UTC. If you believe the information included in the content is inaccurate or outdated and requires editing or removal, please contact us at [email protected]