12/29/2025 | Press release | Distributed by Public on 12/29/2025 19:23
2025 онд Диабет ба Ажлын байр сэдвийн хүрээнд "Хөдөлмөр эрхэлж буй диабеттэй хүмүүсийг ойлгож, дэмжицгээе" уриан дор тэмдэглэн өнгөрүүлж байна. Цэргийн төв эмнэлэг нь "Диабеттэй тэмцэх дэлхийн өдөр"-ийг эмч, эмнэлгийн ажилчид, үйлчлүүлэгч нарт зориулан дараах үйл ажиллагааг зохион байгууллаа. 1. Диабетийн эрсдэлийг үнэлэх; 2. Биеийн хэмжилт хийх / өндөр, жин, бүсэлхийн тойрог, БЖИ/; 3. Захын цусанд түргэвчилсэн аргаар глюкоз үзэх; 4. Диабетийн эрсдэлтэй хүмүүст глюкозын ачаалалт сорил хийх; 5. Дотоод шүүрлийн эмчийн үзлэг, зөвлөгөө; 6. Хоолзүйчийн зөвлөгөө, мэдээлэл; 7. Диабетийн үеийн хоолны танилцуулга, амталгаа явагдлаа. Энэхүү үйл ажиллагаанд Монголын Диабетийн холбооны ерөнхийлөгч, АУ-ны доктор, профессор Х.Алтайсайхан урилгаар ирж оролцон зөвлөгөө, мэдээлэл өглөө. Мөн Цэргийн төв эмнэлэг нь ЗХЖШ-ын Эрүүл мэндийн хэлтэстэй хамтран "Хөдөлмөр эрхэлж буй диабеттэй хүмүүсийг ойлгож, дэмжицгээе" аяныг 2025 оны 11 дүгээр сарын 04-нөөс 14-ний өдрийн хооронд өрнүүлсэн билээ. Аянд Зэвсэгт хүчний нэгтгэл ангиудын 20-57 насны офицер, ахлагч, ажилтан алба хаагчид хамрагдсан бөгөөд уг аянаар диабетийн оношилгоо, эмчилгээ, урьдчилан сэргийлэлт болон диабетийн үеийн хоол эмчилгээний талаар сургалт мэдээлэл хүргэж, диабетийн эрт илрүүлэг үзлэг оношилгоо, бүртгэл хяналтыг хийсэн маш үр дүнтэй аян байлаа.