01/25/2026 | Press release | Distributed by Public on 01/26/2026 01:28
Цанын спортын мастер Ч.Баасанхүүгийн нэрэмжит "Төвийн бүсийн цом-2026" нээлттэй тэмцээн эхний өдрөө амжилттай зохион байгуулагдаж, оролцогч тамирчид хурд хүч, ур чадвараа сорин өрсөлдөж, шилдгүүдээ шалгаруулан шагнал урамшууллаа гардууллаа. Тэмцээний нээлтийн үйл ажиллагаанд Монголын цанын холбооны тэргүүн дэд ерөнхийлөгч, ОУХМ Ч.Гантөмөр, Төв аймгийн Биеийн тамир, спортын газрын дарга Д.Алтанхуяг, Жаргалант сумын Засаг дарга Б.Гомбодорж нар оролцож, тамирчид, дасгалжуулагчид болон зохион байгуулагчдад амжилт хүслээ. Тус тэмцээнийг Монголын цанын холбоо, Төв аймгийн Биеийн тамир, спортын газар, Жаргалант сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Засаг даргын Тамгын газар, мөн цанын спортын мастер Ч.Баасанхүү агсны үр хүүхэд, гэр бүл, ах дүү, төрөл төрөгсөд хамтран зохион байгуулж байна. Харин хамтран зохион байгуулагчаар Жаргалант сумын Соёлын төв, ЕБС, СӨБ, Эрүүл мэндийн төв, төрийн албан хаагчид, "Оргил" хүнсний дэлгүүр (М.Зоригоо), Anhzaya Mandal - Мандал худалдааны төв оролцож, тэмцээний үйл ажиллагааг дэмжин ажиллаж байна. Тэмцээн үргэлжилж байгаа бөгөөд бүсийн шилдэг тамирчид өрсөлдөн, цанын спортыг олон нийтэд сурталчлах, залуу тамирчдыг дэмжих зорилготойгоор зохион байгуулагдаж байна.
Дэлгэрэнгүй мэдээлэл авах эх сурвалж:
Дасгалжуулагч : Г.Батсүх
Холбоо барих утас: 88404949
Цахим шуудан:[email protected]