09/07/2026 | Press release | Distributed by Public on 09/06/2026 21:33
БАЯНГОЛ ДҮҮРГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨВ НЬ АИН ЭМНЭЛЭГТЭЙ ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА.
2026 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр Баянгол дүүргийн Эрүүл мэндийн төв болон БНСУ-ын Инчон хотын Айн эмнэлэгтэй хамтын ажиллагаагаа өргөжүүлэх зорилгоор санамж бичиг байгууллаа.
Хамтын ажиллагааны хүрээнд эмч, мэргэжилтнүүдийн мэдлэг, ур чадварыг хөгжүүлэх сургалт, мэргэжил дээшлүүлэх хөтөлбөр хэрэгжүүлэх, эмнэлгийн тоног төхөөрөмж, технологийн хөгжлийг дэмжих чиглэлээр хамтран ажиллахаар харилцан тохиролцов.
Энэхүү түншлэл нь олон улсын туршлага, мэдлэг солилцоог нэмэгдүүлж, эмнэлгийн тусламж, үйлчилгээний чанар, хүртээмжийг дээшлүүлэхэд чухал ач холбогдолтой юм.