09/07/2026 | Press release | Distributed by Public on 09/06/2026 22:29
Температур: Агаарын дундаж температур нийт нутгаар 18.1-22.9 градус дулаан, жилийн дундажтай харьцуулбал Замын-Үүд, Айраг, Хатанбулаг сумдын нутгаар ОЖД-аас дулаан, бусад сумдын нутгаар ОЖД-ийн орчим ажиглагджээ. Агаарын үнэмлэхүй их температур нутгийн 28...33 градус, үнэмлэхүй бага температур нийт нутгаар 5....14 градус дулаан байна. Хөрсний гадаргын дундаж температур нийт нутгаар 23...30 градус дулаан, үнэмлэхүй их температур 47...58 градус дулаан, үнэмлэхүй бага нь нийт нутгаар 5...11 градус дулаан байлаа.
Хур тунадас: Тухайн 10 хоногт 147.4 мм бороо орж Замын-Үүд, Хөвсгөл, Дэлгэрэх, Алтанширээ, Хатанбулаг сумдын нутгаар ОЖД-аас ахиу, Сайншанд сумын нутгаар ОЖД-ийн орчим, бусад нутгаар ОЖД-аас бага тунадас оржээ.
Салхи: Энэ 10 хоногт салхины хамгийн их хурд Замын-Үүд, Мандах, Дэлгэрэх сумдын нутгаар 20 м/с, Сайншанд, Хөвсгөл, Эрдэнэ сумдын нутгаар 17-18 м/с хүрч салхилсан байна. Бусад сумдын нутгаар 8-12 м/с хүрсэн байна.
Зуншлагын байдал: Нийт ургамлын дундаж өндөр 6-22 см-тэй болсон байна. Дэлгэрэх, Иххэт сумдын нийт нутаг, Өргөн, Сайншанд сумыдн зарим нутгаар зуншлага хэвийн, бусад сумдын нутгаар зуншлага дунд зэрэг буюу гандуу байна. энэ арав хоногт бороо орж бэлчээрийн ургамал зарим нутгаар сэргэж байна.
МАА-н үйлдвэрлэлд: Цаг агаарын нөхцлөөс болж малын бэлчээрлэлт саатсан тохиолдол гараагүй. Мал аж ахуйн үйлдвэрлэлд сааль сүү бэлтгэх, отор нүүдэл хийх ажлууд явагдаж байна. Малын усан хангамж ихэнх нутгаар дунд зэрэг байна.